Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 02

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА СОНГОХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өргөдлийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Жалбасүрэнгийн Батзанданг сонгосугай.

2.Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг Өргөдлийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД