A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 474

Улаанбаатар хот

"МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨР" БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 2 дугаар хавсралтын 1.1.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон/

2. Хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, уг хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан өөрийн эрхлэх хүрээний асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 324 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор энэ тогтоолын хавсралтад заасан Засгийн газрын тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн 2022 оны 3 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ