A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.2 дугаар заалт, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ус бохирдуулсны төлбөрийн тайлангийн Маягт ТТ-25", маягт нөхөх заавар"-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай./1-р хавсралтыг ТЕГ-ын 2020 оны А/45 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

2. Батлагдсан маягт, зааврын дагуу 2013 оны 1 дүгээр улирлаас эхлэн төлбөрийн тайланг хүлээн авч, төлбөр ногдуулалт төлөлтийн тооцоог хийж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг УТОХГ, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, тайлангийн маягтыг програмчилах ажлыг зохион байгуулж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах хэлтэс /Д.Баяраа/, Мэдээлэл статистикийн хэлтэс /Г.БатсайханА Мэдээллийн технологийн төв /Н.Нямдорж/-д тус тус даалгасугай.

4. Батлагдсан маягт, зааврыг Хууль зүйн яаманд бүртгүүлэхийг Хууль эрх зүйн хэлтэс /Ж.Мягмарцэрэн/-т даалгасугай

ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮИЦЭТГЭГЧ Т.БАТМАГНАЙ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 3365 дугаарт бүртгэв.