A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2019 оны А/А/230, А/231, А/232, А/233, А/234-р хүчингүй болсон/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2013 оны 1 дүгээр Улаанбаатар

сарын 8-ны өдөр Дугаар 11 хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.2 дугаар заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн Маягт ТТ-16", түүний хавсралт, Маягт ТТ-16-г нөхөх заавар"-ыг 1 дүгээр, 'Ус, рашаан ашигласны төлбөрийн тайлангийн Маягт ТТ-17А,Б, нөхөх заавар"-ыг 2 дугаар, "Ойн нөөц ашигласны төлбөрийн тайлангийн Маягт ТТ-18А,Б, нөхөх заавар"-ыг 3 дугаар, "Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн тайлангийн Маягт-19, түүний хавсралт, Маягт-19-ийг нөхөх заавар"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан маягт, зааврын дагуу 2012 оны жилийн эцсээс эхлэн төлбөрийн тайланг хүлээн авч, төлбөр ногдуулалт төлөлтийн тооцоог хийж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Аймаг, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, тайлангийн маягтыг програмчилах ажлыг зохион байгуулж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах хэлтэс /Д.Баяраа/, Мэдээлэл статистикийн хэлтэс /Г.Батсайхан/, Мэдээллийн технологийн төв /Н.Нямдорж/-д тус тус даалгасугай.

4.Батлагдсан маягт, зааврыг Хууль зүйн яаманд бүртгүүлэхийг Хууль эрх зүйн хэлтэс /Ж.Мягмарцэрэн/-т даалгасугай.