Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, газар зохион байгуулалт, кадастр/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 246

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3. дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагаанийн тусайг зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4, 5.4.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг нэгдүгээр, Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Батлагдссан журмын дагуу тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, гэрчилгээг нөхөн олгох аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Б.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

Гурав.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                  З.БАЯНСЭЛЭНГЭ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 3600 дугаарт бүртгэв.