A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архивын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, "Улс төрийн намын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД