Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 05

ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүүг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД