Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БХБС-ын /2015-234-д/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь  хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-ын 4.4-дэх хэсгийн “Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо 400 га хүртэл, 1000 га-аас дээш газарт энэхүү аргачлалын “Дөрөв”-ийн 1-3-т заасны дагуу, 500-700га газарт “Дөрөв”-ийн 1-3-т заасны дагуу бодсон үнийн дүнгийн 80%-д, 800-1000 га газарт 60%-д тус тус тооцно.” гэснийг “Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо 0-500 га хүртэл болон 1001 га-аас дээш газарт энэхүү аргачлалын 4.1-4.3-т заасны дагуу, 501-800 га хүртэл газарт 4.1-4.3-т заасны дагуу бодсон үнийн дүнгийн 80%-д, 801-1000 га хүртэл газарт 60%-д тус тус бодож, тооцно.” гэж өөрчилсүгэй.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газарт үүрэг болгосугай.

САЙД                               З.БАЯНСЭЛЭНГЭ