A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 317

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 14, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Гадаад улсын засгийн газар, олон улсын байгууллагаас авсан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжпийн санхүүжилт. Өрийн удирдлагын газар /Б Гантулга/ Татварын ерөнхий газар /Б Ариунсан/, Гаалийн ерөнхий газар /О.Ганбат/ тус тус даалгасугай.

Гурав. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай

САЙД Б.БОЛОР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 3606 дугаарт бүртгэв.

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/30

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.14 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, ажил, үйлчилгээг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын бодлогын газар /Б.Тэлмүүн/, Гаалийн ерөнхий газар /Р.Отгонжаргал/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 317 дугаар тушаал, 2016 оны 46 дугаар тушаал болон 2021 оны 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам"-ын 9.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  Б.ЖАВХЛАН