Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 317

Журам батлах тухай

Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 14, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг.“Гадаад улсын засгийн газар, олон улсын байгууллагаас авсан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжпийн санхүүжилт. Өрийн удирдлагын газар /Б Гантулга/ Татварын ерөнхий газар /Б Ариунсан/, Гаалийн ерөнхий газар /О.Ганбат/ тус тус даалгасугай.

Гурав.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай

САЙД                                         Б.БОЛОР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 3606 дугаарт бүртгэв.