Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн албан татвараас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД