A

A

A

Бүлэг: 1979

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ын 7.1, Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.5, 4.1.2, 4.1.7, Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2015 оны 2 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Цөмийн энергийн комиссоос ТОГТООХ нь:

1. "Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.

3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба /Г.Манлайжав/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, КОМИССЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ