A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • АМЬСГАЛ БООГДУУЛАГЧ, ХОРТОЙ БУЮУ ТЭДГЭЭРТЭЙ ИЖИЛ БУСАД ХИЙ БОЛОН БАКТЕРИОЛОГИЙН ХЭРЭГСЛИЙГ ДАЙНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ ПРОТОКОЛ
Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
АМЬСГАЛ БООГДУУЛАГЧ, ХОРТОЙ БУЮУ ТЭДГЭЭРТЭЙ ИЖИЛ БУСАД ХИЙ БОЛОН БАКТЕРИОЛОГИЙН ХЭРЭГСЛИЙГ ДАЙНД ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ ПРОТОКОЛ

1925 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталж, 1928 оны 2 дугаар сарын 8-ний өдөр хүчин төгөлдөр болсон

Дор гарын үсэг зурсан бүрэн эрхт төлөөлөгчид өөрсдийн засгийн газрын нэрийн өмнөөс:
иргэншсэн ертөнцийн олон нийтийн санаа бодлоор амьсгал боогдуулагч, хортой буюу тэдгээртэй ижил төрлийн хий, бусад бүх төрлийн шингэн, бодис болон хэрэгслэлийг дайнд хэрэглэх явдлыг шударгаар буруушаасан гэж үзэж,
ийм хэрэглээг дэлхийн ихэнх гүрнүүд оролцогч тал нь болох гэрээгээр хориглосон болохыг дурдаж,
энэхүү хориглолтыг ард түмний ёс суртахуун, дадал заншлын хувьд заавал дагаж мөрдөх олон улсын эрх зүйд нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор тунхаглах нь:
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд дээр дурдсан хэрэглээг хориглосон гэрээнүүдийн оролцогч байхаа больсон учир энэ хориглолтыг хүлээн зөвшөөрч, бактериологийн хэрэгслийг дайнд ашиглах явдалд уг хориглолтыг хамааруулахыг зөвшөөрч, мөн өөрсдийгөө энэхүү тунхаглалын нөхцөлийн дагуу өөр хоорондоо холбоотой хэмээн хэлэлцэн тохиров.
Хэлэлцэн тохирогч эрхэм дээд талууд энэхүү протоколд нэгдэн орохыг бусад улсад уриалахад бүх чармайлтаа гаргана. Ийнхүү нэгдэн орсон тухай Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газарт мэдэгдэх бөгөөд гарын үсэг зурсан, нэгдэн орсон бүх улс гүрэнд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар мэдэгдэнэ. Нэгдэн орсон нь Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар мэдэгдсэн өдөр хүчин төгөлдөр болно.
Англи, франц хэлээрх эх бичвэрүүд нь нь адил хүчинтэйд тооцогдох энэхүү протоколыг аль болох богино хугацаанд соёрхон батална. Протоколын он, сар, өдрийг өнөөдрөөр тооцно.
Энэхүү протоколын соёрхон батласан батламж жуух бичгийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газарт хүргүүлэх бөгөөд тэрбээр батламж жуух бичгийг хадгалахаар хүлээн авснаа гарын үсэг зурсан, нэгдэн орсон улс бүрт мэдэгдэнэ.
Батламж жуух бичиг, нэгдэн орсон баримт бичгүүд нь Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын архивт хадгалагдана.
Энэхүү протокол нь гарын үсэг зурсан гүрэн бүрийн хувьд батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд тийм гүрэн нь энэ үеэс эхлэн батламж жуух бичгээ хадгалуулахаар өмнө нь өгсөн гүрнүүдтэй холбоотой болно.
Дээр дурдсаныг нотолж бүрэн эрхт төлөөлөгчид энэхүү протоколд гарын үсэг зурав.
Нэг мянга есөн зуун хорин таван оны зургадугаар сарын арван долооны өдөр Женев хотноо нэг эх хувь үйлдэв.