Хэвлэх DOC Татаж авах
ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛС
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

 

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр                                       Дугаар А/10                             Мөрөн

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй худалдааны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05 дугаар сарын 01- нээс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өглөөний 06:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл, өвлийн цагийн хязгаарыг 09 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд өглөөний 06:00 цагаас оройн 00:00 цаг байхаар зохицуулалт хийсүгэй. /Энэ хэсэгт ЗД-ын 2016 оны А/194-р захирамжаар өөрчлөлт орсон/

2.Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өглөөний 06:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл, 09 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 06:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл байхаар тогтоосугай.

3.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдөн ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

4.Тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарын мөрдөлтөнд байнгын хяналт тавьж зөрчил гаргасан тохиолдолд арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга /Н.Батбаяр/, Мэргэжлийн хяналтын газрын дарга /Ж.Даваахүү/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга /Г.Гандэлгэр/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                                    ДАРГА                                     А.ЭРДЭНЭБААТАР