Хэвлэх DOC Татаж авах
САЛБАР НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 66

САЛБАР НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2016 оны 170, 183 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай“ Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ц.ОЮУНБААТАР