Хэвлэх DOC Татаж авах
БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 71

БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН

АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ

ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Архивын тухай хуулийн 9.2 дахь хэсэг болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг үр дүнтэй болсныг сайшаан тэмдэглэсүгэй.

2. Шинээр ашиглалтад оруулах төрийн байгууллагын барилгын архивын хадгаламжийн сангийн зургийг зохих шаардлагын дагуу боловсруулж, барилгын норм, холбогдох дүрэм, стандартыг мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нарт үүрэг болгосугай.

3. Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын цалингийн сүлжээ, жишгийг шинэчлэх талаар санал боловсруулж 2016 оны II улиралд багтаан  Засгийн газарт оруулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд  Б.Болор, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нарт даалгасугай.

4. Төрийн байгууллагын архив, албан хэргийг цахим хэлбэрээр хөтөлж, архивын нэгдсэн систем нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                             Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд                                                                                  Д.ДОРЛИГЖАВ