Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 46

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 25 дугаар зуйлийн 25.14 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”- ыг 1 дүгээр хавсралтаар, "Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалт’’- ыг 2 дугаар хавсралтаар, “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын тайлан”-г 3 дугаар хавсралтын маягтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилт Өрийн удирдлагын газар /Б.Гантулга/, Төрийн сангийн газар /С.Наранцогт/, Нягтлан бодох бүртгэлийн газар /Х.Пүрэвсүрэн/, Гааль, татварын ерөнхий газар /С.Пүрэв/-т тус тус даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 113 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Дөрөв. Энэ тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД                                                                                                   Б.БОЛОР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 3613 дугаарт бүртгэгдсэн.