A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • БАКТЕРИОЛОГИЙН (БИОЛОГИЙН) БОЛОН ТОКСИНЫ ЗЭВСЭГ БОЛОВСРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭХ, НӨӨЦЛӨХИЙГ ХОРИГЛОХ, ТЭДГЭЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БАКТЕРИОЛОГИЙН (БИОЛОГИЙН) БОЛОН ТОКСИНЫ ЗЭВСЭГ БОЛОВСРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭХ, НӨӨЦЛӨХИЙГ ХОРИГЛОХ, ТЭДГЭЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Энэхүү конвенцид оролцогч улс,

үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсгийг хориглох болон устгахыг оролцуулан зэвсгийг бүх нийтээр бүрэн хураах зорилгод хүрэхэд үр дүнтэй ахиц гаргах зорилгоор ажиллах шийдвэр төгс байж, үр дүнтэй арга хэмжээ авах замаар химийн болон бактериологийн (биологийн) зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, тэдгээрийг устгах нь зэвсгийг олон улсын хатуу, үр бүтээлтэй хяналтын дор бүх нийтээр бүрэн хураахад тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж,

Амьсгал боогдуулагч, хортой буюу ижил төстэй бусад хийн болон бактериологийн (биологийн) зэвсгийг дайнд хэрэглэхийг хориглох тухай Женевийн 1925 оны 6 дугаар сарын 17-ны протоколын чухал ач холбогдлыг болон дайны гамшгийг багасгах үйлст уг протокол хувь нэмрээ оруулсан, оруулсаар байгааг хүлээн зөвшөөрч,

энэхүү протоколын зарчим, зорилгыг чанд мөрдөхөө нотолж, түүнийг биелүүлэхийг бүх улсад уриалж,

Женевийн 1925 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн протоколын зарчим, зорилгод харшилсан бүх үйлдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей удаа дараа буруушаасныг дурдаж,

улс түмний харилцан итгэлцэх явдлыг гүнзгийрүүлэх, олон улсын байдлыг нийтэд нь эрүүлжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэн,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг мөн эрмэлзэж,

химийн буюу бактериологийн (биологийн) бодисыг ашиглаж хийсэн үй олноор хөнөөх аюулт зэвсгийг үр нөлөөтэй арга хэмжээ авах замаар улс гүрнүүдийн зэвсгийн сангаас хасах нь чухал бөгөөд хойшлуулшгүй гэдэгт итгэл төгс байж,

бактериологийн (биологийн) болон токсины зэвсэг хэрэглэхийг хориглох тухай хэлэлцээр нь химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох талаар үр бүтээлтэй арга хэмжээ авах тухай тохиролцоонд хүрэхэд чиглэсэн анхны, боломжтой алхам гэдгийг хүлээн зөвшөөрч, хэлэлцээг эл зорилгоор үргэлжлүүлэх шийдвэр төгс байж,

бактериологийн (биологийн) бодис, токсиныг зэвсэг болгон хэрэглэх боломжийг бүх хүн төрөлхтний тусын тулд бүрэн хаах шийдвэр төгс байж,

ийнхүү хэрэглэх нь хүн төрөлхтний нинжин сэтгэлд харшлах тул уг аюулыг багасгахын төлөө хүч чармайлтаа дайчлах хэрэгтэй гэдэгт итгэн,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Энэхүү конвенцид оролцогч улс бүр хэзээ ч, ямар ч нөхцөлд дараахь зүйлийг боловсруулахгүй, үйлдвэрлэхгүй, нөөцлөхгүй буюу өөр ямар нэгэн аргаар олж авахгүй буюу хадгалахгүй байх үүрэг хүлээнэ:

(1) гарал үүсэл, үйлдвэрлэсэн аргаас үл хамаарч урьдчилан сэргийлэх, хамгаалах болон энх тайвны бусад зориулалтын бус төрөл, тоо хэмжээний бичил биологийн, биологийн бусад бодис буюу токсин;

(2) ийм бодис, токсиныг дайсагнасан зорилго буюу зэвсэгт мөргөлдөөнд ашиглахад зориулсан зэвсэг, тоног төхөөрөмж, зөөгч хэрэгсэл.

2 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улс бүр өөрийн эзэмшил, хэргийн харьяалал буюу хяналтын дор байгаа энэхүү конвенцийн 1 дүгээр зүйлд заасан бүх бодис, токсин, зэвсэг, тоног төхөөрөмж, зөөгч хэрэгслийг аль болох эрт, гэхдээ энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсноос хойш 9 сараас доошгүй хугацаанд устгах буюу энх тайвны зорилгод сэлгүүлэх үүрэг хүлээнэ. Энэ зүйлийн заалтыг хэрэгжүүлэхдээ хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх зайлшгүй бүх арга хэмжээг авбал зохино.

3 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улс бүр Конвенцийн 1 дүгээр зүйлд заасан бодис, токсин, зэвсэг, тоног төхөөрөмж, зөөгч хэрэгслийг шууд буюу шууд бусаар хэнд ч шилжүүлэхгүй байх, аливаа улс, хэсэг улс, олон улсын байгууллагаас тэдгээрийг үйлдвэрлэх буюу аливаа аргаар олж авахад нь хэрхэвч туслах, өөгшүүлэх буюу өдөөхгүй байх үүрэг хүлээнэ.

4 дүгээр зүйл

Энэхүү конвенцид оролцогч улс бүр Конвенцийн 1 дүгээр зүйлд заасан бодис, токсин, зэвсэг, тоног төхөөрөмж, зөөгч хэрэгслийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх, олж авах буюу хадгалахыг хориглох, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг өөрийн нутаг дэвсгэр, хэргийн харьяалал буюу хяналтандаа байгаа аливаа газарт үндсэн хуулиараа тогтоосон журмын дагуу авах үүрэг хүлээнэ.

5 дугаар зүйл

Энэхүү конвенцид оролцогч улсууд энэхүү конвенцийн зорилго, эсхүл түүний заалтыг биелүүлэхтэй холбогдон гарч болох аливаа асуудлыг шийдвэрлэхдээ харилцан зөвлөлдөж, хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Түүнчлэн энэхүү заалтыг биелүүлэх зөвлөлдөөн болон хамтын ажиллагааг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний дүрмийн хүрээнд олон улсын зохих журмын дагуу хэрэгжүүлж болно.

6 дугаар зүйл

(1) Энэхүү конвенцид оролцогч бусад улс уг конвенцийн заалтын дагуу хүлээсэн үүргээ зөрчиж байгааг энэхүү конвенцид оролцогч аливаа улс тогтоовол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлд гомдол гаргаж болно. Тухайн гомдолд түүний үндэслэлийг батлах боломжтой бүх нотолгоо болон уг гомдлыг Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэх хүсэлтийг тусгана.

(2) Конвенцид оролцогч улс бүр Зөвлөлийн хүлээж авсан гомдлыг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу Аюулгүйн Зөвлөлөөс санаачилж болох аливаа мөрдөн байцаалт явуулахад хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Аюулгүйн Зөвлөл нь мөрдөн байцаалтын дүнг энэхүү конвенцид оролцогч улсуудад мэдээлнэ.

7 дугаар зүйл

Хэрэв Аюулгүйн Зөвлөл тусламж дэмжлэг хүсч буй энэхүү конвенцид оролцогч аливаа улсад энэхүү конвенцийг зөрчсөний улмаас аюул учирсан гэж шийдвэрлэсэн бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу тухайн улсад тусламж, дэмжлэг үзүүлэх үүргийг энэхүү конвенцид оролцогч улс бүр хүлээнэ.

8 дугаар зүйл

Амьсгал боогдуулагч, хортой буюу ижил төстэй бусад хийн болон бактериологийн зэвсгийг дайнд хэрэглэхийг хориглох тухай Женев хотноо 1925 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан протоколын дагуу аливаа улсын хүлээсэн үүргийг энэхүү конвенцийн аль ч заалтыг ямар нэг хэмжээгээр хязгаарласан буюу үгүйсгэсэн мэтээр тайлбарлаж хэрхэвч болохгүй.

9 дүгээр зүйл

Химийн зэвсгийг үр дүнтэй хориглох хүлээн зөвшөөрөгдсөн зорилгыг энэхүү конвенцид оролцогч улс бүр нотолж эл зорилгоор химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглож тэдгээрийг устгах үр дүнтэй арга хэмжээ авах болон химийн бодисыг зэвсэг болгон үйлдвэрлэх буюу ашиглахад тусгайлан зориулсан тоног төхөөрөмж, зөөгч хэрэгслийн талаар зохих арга хэмжээ авах талаар аль болох эрт тохиролцох зорилгоор сайн дураар хэлэлцээгээ үргэлжлүүлэх үүрэг хүлээнэ.

10 дугаар зүйл

(1) Энэхүү конвенцид оролцогч улсууд бактериологийн (биологийн) бодис, токсиныг энх тайвны зорилгод хэрэглэх зорилгоор тоног төхөөрөмж, материал, шинжлэх ухаан, техникийн мэдээллийг аль болох өргөн хэмжээнд солилцоход тус дөхөм үзүүлэх үүрэг хүлээх бөгөөд тийм солилцоонд оролцох эрхтэй. Конвенцид оролцогч улсууд хэрэв шаардлагатай гэж үзвэл бактериологийн (биологийн) салбар дахь шинжлэх ухааны нээлтийг цаашид хөгжүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг энх тайвны зорилгод ашиглахад хувь нэмрээ дангаараа оруулах буюу бусад улс, олон улсын байгууллагатай энэ талаар хамтран ажиллана.

(2) Энэхүү конвенцийг түүнд оролцогч улсуудын эдийн засаг, техникийн хөгжил, эсхүл бактериологийн (биологийн) энх тайвны үйл ажиллагааны салбар дахь олон улсын хамтын ажиллагаанд, тухайлбал бактериологийн (биологийн) хэрэгсэл, токсин, тоног төхөөрөмжийг энэхүү конвенцийн заалтын дагуу энх тайвны зорилгоор боловсруулах, ашиглах, үйлдвэрлэхэд зориулсан олон улсын хамтын ажиллагаанд саад тотгор учруулахаас зайлсхийх хэлбэрээр хэрэгжүүлнэ.

11 дүгээр зүйл

Энэхүү конвенцид оролцогч аль ч улс энэхүү конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Энэхүү конвенцид оролцогч улсуудын олонхи нь нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсний дараа түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улс бүрийн хувьд хүчин төгөлдөр болох бөгөөд харин үлдсэн оролцогч улс бүрийн хувьд тухайн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн өдрөөс хүчин төгөлдөр болно.

12 дугаар зүйл

Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа, эсхүл түүнд оролцогч улсуудын олонхи нь энэхүү конвенцийн эхийг хадгалагч засгийн газруудад энэ зорилгоор санал тавибал дурдсан хугацаанаас өмнө энэхүү конвенц хэрхэн үйлчилж байгааг хэлэлцэх, энэхүү конвенцийн удиртгалд заасан зорилт, энэхүү конвенцийн заалтууд, тэдгээрийн дотор химийн зэвсгийн талаар хэлэлцээ хийх тухай заалт хэрэгжиж байгаад итгэл төгс байх үүднээс Швейцарийн Женев хотноо энэхүү конвенцид оролцогч улсуудын бага хурлыг зарлан хуралдуулна. Ийнхүү хэлэлцэх үед энэхүү конвенцид хамаарах шинжлэх ухаан-техникийн бүх шинэ ололтыг анхаарч үзнэ.

13 дугаар зүйл

(1) Энэхүү конвенц нь хугацаагүйгээр үйлчилнэ.

(2) Энэхүү конвенцид оролцогч улс бүр энэхүү конвенцийн агуулгатай холбогдсон онцгой нөхцөл байдал нь тухайн орны эрхэм дээд ашиг сонирхолд аюул учруулсан гэж үзвэл улсынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлэх журмаар энэхүү конвенцоос гарах эрхтэй. Тухайн улс энэхүү конвенцоос гарах тухайгаа Конвенцид оролцогч бүх улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлд гурван сарын өмнө мэдэгдэнэ. Уг мэдэгдэлд тухайн орны эрхэм дээд ашиг сонирхолд аюул учруулсан гэж үзэж байгаа онцгой нөхцөл байдлын тухай мэдэгдлийг тусгана.

14 дүгээр зүйл

(1) Энэхүү конвенц бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна. Энэхүү конвенц энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болохоос өмнө гарын үсэг зураагүй аливаа улс түүнд аль ч үед нэгдэн орж болно.

(2) Энэхүү конвенцид гарын үсэг зурсан улсууд түүнийг соёрхон батална. Соёрхон батласан батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгийг үүгээр эх хадгалагч засгийн газраар томилогдсон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улсын засгийн газарт хадгалуулахаар хүргүүлнэ.

(3) Энэхүү конвенц нь Конвенцийн эх хадгалагчаар томилогдсон засгийн газруудыг оролцуулан хорин хоёр засгийн газар соёрхон батласан батламж жуух бичгээ хадгалуулахаар өгсний дараа хүчин төгөлдөр болно.

(4) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа соёрхон батласан батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөх улсын хувьд энэхүү конвенц соёрхон батласан батламж жуух бичиг, нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

(5) Энэхүү конвенцийн эх хадгалагч засгийн газрууд нь улс тус бүрийн гарын үсэг зурсан огноо, соёрхон батласан батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан огноо, энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон огноо, түүнчлэн бусад мэдэгдэл хүлээн авсан тухайгаа энэхүү конвенцид гарын үсэг зурсан болон нэгдэн орсон улсуудад нэн даруй мэдэгдэж байна.

(6) Энэхүү конвенцийг эх хадгалагч засгийн газрууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгүүлнэ.

15 дугаар зүйл

Англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх энэхүү конвенцийг эх хадгалагч засгийн газруудын архивт хадгалуулна.

Эх хадгалагч засгийн газрууд энэхүү конвенцийн зохих хэлбэрээр баталгаажуулсан хуулбарыг энэхүү конвенцид гарын үсэг зурсан болон түүнд нэгдэн орсон улсуудын засгийн газарт хүргүүлнэ.

Дээр дурдсаныг нотолж зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурав.

Нэг мянга есөн зуун далан хоёр оны дөрөвдүгээр сарын аравны өдөр Москва, Вашингтон, Лондон хотноо гурван эх хувь үйлдэв.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БАКТЕРИОЛОГИЙН (БИОЛОГИЙН) БОЛОН ТОКСИНЫ ЗЭВСЭГ БОЛОВСРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭХ, НӨӨЦЛӨХИЙГ ХОРИГЛОХ, ТЭДГЭЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр баталж, 1972 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр болсон