Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2009-188-д/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр                                     Дугаар 334                        Улаанбаатар хот

                                                                                 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Журам батлах тухай” 188 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны “Журам батлах тухай” 188 дугаар тушаалын 2 дахь заалтыг “Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг “Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”/Д.Доржханд/, Нийслэлийн тээврийн газар /Ч.Энхбат/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ/Н.Пунцаг/-т тус тус даалгасугай” гэж өөрчилсүгэй.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Журам батлах тухай” 119 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                        САЙД                               М. ЗОРИГТ