


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр |
Улаанбаатар хот |
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Томуугийн А хүрээний /Н1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
Хэвлэх2 дугаар зүйл.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг Засгийн газар батална.
Хэвлэх
Хэвлэх
3 дугаар зүйл.
Энэ хуулийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хэвлэх
Хэвлэх
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
