Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ 11/-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл. Гаалийн албан татвараас чөлөөлөх суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн тоо хэмжээ, төрөл, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД