A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ 11/-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн тоо хэмжээ, төрөл, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД