A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-ын 2.2.3, 2.3.2, 3.2.3, 3.2.21, Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын 2.1.1, 2.1.5, 2.1.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэн малчид, фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор "Сайн малчин" дунд хугацааны хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай. /Хөтөлбөрийн хэрэгжилтийг ЗГ-ын 2016-8-10-ны өдрийн 33-р тогтоолоор зогсоосон /

2. "Сайн малчин" дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус даалгаж, 2016 онд шаардагдах хөрөнгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгож, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ


Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА