A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Архивын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн YII хороо, Амарын гудамжинд байрлах 2.596,143,500 (хоёр тэрбум таван зуун ерэн зургаан сая нэг зуун дөчин гурван мянга таван зуун) төгрөгийн балансын үнэ бүхий 4000 м2 талбайтай, 5 давхар барилгыг Тахарын ерөнхий газарт балансаас балансад шилжүүлсүгэй.

2. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ