Хэвлэх DOC Татаж авах
Гаалийн хилээр нэвтрүүлэх  онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр                        Дугаар 362                                  Улаанбаатар хот

 

ЖУРАМ  БАТЛАХ  ТУХАЙ

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 232.2 дахь хэсэг  Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн хилээр нэвтрүүлэх  онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам²-ыг хавсралтын ёсоор  баталсугай

 2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс  /Д.Баасан/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалыг 2009 оны 8  дугаар сарын  10 -ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

           

 

ДАРГА                  Д.ЦЭВЭЭНЖАВ

 

/ГЕГ-ын 2017 оны А/285 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

 

 

Улсын нэгдсэн бүртгэлийн 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 3069 дугаарт бүртгэв