Хэвлэх DOC Татаж авах
ЗУРАГ ТӨСЛИЙН БАЙНГА ХАДГАЛАХ БАРИМТ БИЧГИЙЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ҮНДЭСНИЙ АРХИВЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2005 оны 12 дугаар сарын 1-ний өдөр                                                                                                                                                                                                    Улаанбаатар хот

Дугаар 152

 

ЗУРАГ ТӨСЛИЙН БАЙНГА ХАДГАЛАХ БАРИМТ БИЧГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол улсын Архивын тухай хуулийн 21.3, 11.1.1 дэх заалт, Үндэсний архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн төв комиссын 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаал, үлгэрчилсэн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай А/92 дугаар тушаалаар тэмдэглэх хэсэгт өөрчлөлт оруулсан/

Нэг. Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Төрийн архивын сан хөмрөгт төрийн ба төрийн бус байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн байнга хадгалах зураг төсөл, техникийн баримт бичгийг сонгон авах, нөхөн бүрдүүлэх ажиллагаанд энэхүү жагсаалтыг мөрдөж ажиллахыг Үндэсний төв архивын захирал, аймаг нийслэлийн архивын алба, тасгийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Жагсаалтыг Үндэсний төв архив, аймаг нийслэлийн архивын алба, тасаг, төрийн ба төрийн бус байгууллагуудад хүргүүлэх зорилгоор хэвлэх болон мэргэжил арга зүйн чиглэлээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Захиргааны удирдлагын хэлтэс /Д.Батхуяг/, хэвлэх хэсэг /Д.Бат Очир/-т даалгасугай.

Дөрөв. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний архивын газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал /Х.Энхтүвшин/, Судалгаа арга зүйн хэлтэс /Л.Мэндсайхан/, Бодлого зохицуулалт хяналтын хэлтэс /Ч.Оюунчимэг/, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч нарт даалгасугай.

Тав. Жагсаалтыг хэвлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг төсвөөс гаргахыг ерөнхий ня бо /Ц.Чинбат/-д зөвшөөрсүгэй.

Зургаа. Энэхүү жагсаалтыг 2006 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА                                                                         Д.ӨЛЗИЙБААТАР

 

Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2578 дугаарт бүртгэв.

 

Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаал, үлгэрчилсэн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай А/92 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсаныг тусгав.