A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 129

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах 100.0 (нэг зуун) сая төгрөгийн балансын үнэ бүхий 1 давхар, нийт 928 м2 талбайтай 10 ширхэг модон байшинг "Зуны сургалтын төв"-ийн зориулалтаар Соёл, урлагийн их сургуульд балансаас балансад шилжүүлсүгэй.

2. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР