Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр                             Дугаар А/40                              Улаанбаатар хот

 

            ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

 

1.“Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг  1 дүгээр,

 “Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг  2 дугаар,

 “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах  гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 3 дугаар,

 “Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“”-ыг  4 дүгээр,

 “Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг  5 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

 

2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харьяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл /-т үүрэг болгосугай.

 

3.Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг CAIS системийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Ш. Батзаяат/-д даалгасугай.

 

4.Энэ  тушаал гарсантай холбогдуулан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2008 оны 676, 2009 оны 363, 2010 оны 330, 2011 оны 254, 2012 оны 136, А/67, А/221, А/205, А/69, А/235,  2013 оны А/77, А/250, 2014 оны А/89, А/131, 2015 оны А/13, А/209, 2015 оны А/263, А/283 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                          ДАРГА                                   С. ПҮРЭВ