Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр                                 Дугаар А/41                             Улаанбаатар хот

         

  ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

 

1.“Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг  1 дүгээр,

“Барааг хилийн чанадад түр хугацаагаар  гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг  2 дугаар,

 “Барааг хилийн чанадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг  3 дугаар,

 “Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг  4 дүгээр  хавсралтын ёсоор баталсугай.

 

2.Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харьяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл/-т үүрэг болгосугай.

 

3.Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг CAIS системийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Ш. Батзаяат/-д даалгасугай.

 

4.Энэ  тушаал гарсантай холбогдуулан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2008 оны 677, 2009 оны 363, 2011 оны 254, 2015 оны А/106, А/189, А/285 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

ДАРГА                                          С. ПҮРЭВ