A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2019 оны А/294 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Дугаар А/44 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дэх хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Гаалийн хяналтын бүсийн журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Гаалийн байгууллага ажиллаж буй хилийн боомтын хашааг гаалийн хяналтын бүсээр тогтоосугай.

3. Энэ журмыг холбогдох байгууллага, иргэдэд сурталчлах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /Б.Доржсүрэн/, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 619 дүгээр тушаал, 2015 оны А/286 дугаар тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ПҮРЭВ