Хэвлэх DOC Татаж авах
“БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭСЭН ТЭМДЭГЛЭЛ”-ИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН

ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2000 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр                                                                        Дугаар 09                                                                                                             Улаанбаатар хот

“БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭСЭН ТЭМДЭГЛЭЛ"ИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын “Барилгын тухай” хууль, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийг мөрдүүлэхтэй холбогдуулан ТУШААХ нь:

1.“Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл”-ийн загварыг хавсралтаар баталсугай.

2.“Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл”-ийн загварын мөрдөлтөнд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн улсын хяналтын алба /Н.Лхагваа/, Барилга, архитектурын газар /Б.Лхагвасүрэн/-т тус тус даалгасугай.

САЙД                                                                                                    Г.БАТХҮҮ

Улсын бүртгэлийн 2000 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1522 дугаарт бүртгэв.