


2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр |
Улаанбаатар хот |
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад 2016-2018 онд зохион байгуулах олон улсын томоохон хурал, чуулган, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хурал, чуулган, арга хэмжээг зохион байгуулан үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгах болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллага, сангийн хандив, тусламжаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН
