- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /АСЕМ онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалт/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 142
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт (АСЕМ)-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа онцгой албан татвар болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
/Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016 оны 332, 248-р тогтоолоор нэмэлт орсон./
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A