Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /АСЕМ онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалт/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 142

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

          

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

           1. Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт (АСЕМ)-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа онцгой албан татвар болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016 оны 332, 248-р тогтоолоор нэмэлт орсон/

           2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд                                                           Л.ПҮРЭВСҮРЭН