A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2019 оны А/282 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Дугаар А/43 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг холбогдох байгууллага, иргэдэд сурталчлах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /Б.Доржсүрэн/, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл/-т тус тус үүрэг болгосугай.

3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг КАЙС-ийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Ш.Батзаяат/-д даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 153, 2015 оны А/284 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С. ПҮРЭВ