Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 41

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг тогтоох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Тус журмыг батлагдсан өдрөөс эхлэн аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав.Энэ тушаалын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Х.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

                            

САЙД                                                             Б.БОЛОР