A

A

A

Бүлэг: 1979

/Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/02 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 01 сарын 28-ны өдөр Дугаар А/22 Улаанбаатар хот

Падаан, баримт, гэрчилгээний загвар,

журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гааль, татварын ерөнхий газрын эрхзүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Худалдан авалтын бүртгэл, Борлуулалтын бүртгэлийн загвар, падаан хэрэглэх заавар"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төлбөрийн баримтын мэдээллийн агуулга"-ыг 2 дугаар хавсралтаар, "Дахин давтагдашгүй төлбөрийн дугаарын тодорхойлолт"-ыг 3 дугаар хавсралтаар, "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам"-ыг 4 дүгээр хавсралтаар, "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл" (Маягт ТТБ-01А)-ыг 5 дугаар хавсралтаар, "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шийдвэрийн хуудас" (Маягт ТА-25)-ыг 6 дугаар хавсралтаар, "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ"-г 7 дугаар хавсралтаар, "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасах карт" (ТТБ-02)-ыг 8 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж, хяналт тавьж ажиллахыг Гааль, татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх газар (З.Тулга), аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 13, 2012 оны 326, 2014 оны А/207 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ПҮРЭВ