A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 163

Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "з", 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн тооллогыг 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийн хооронд явуулсугай.

2. Аж ахуйн нэгжийн тооллогод харьяалах нутаг дэвсгэртээ оршиж байгаа аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, тооллогын холбогдох үзүүлэлтийг аж ахуйн нэгжүүдийн татварын тайланд тусган мэдээлэл харилцан солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт тус тус үүрэг болгосугай.

3. Аж ахуйн нэгжийн тооллогын дүнг 2016 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ