A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Opoн сууц, иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2000 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 206 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "в" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:/БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./ 

1. Opoн сууц, иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх, судалгаа явуулах, даацын үндсэн бүтээцийг хүчитгэх, паспортжуулах зааврыг хавсралт ёсоор баталж 2000 оны 4 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдсүгэй.

2. Аргачилсан зааврыг хэвлэн олшруулж, холбогдох газруудад хүргүүлж мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, архитектурын газар /Б.Лхагвасүрэн/-т даалгасугай.

САЙД Г.БАТХҮҮ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2000 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1578 дугаарт бүртгэв.