A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Оросын Холбооны Улсын Дубна хот дахь олон улсын Засгийн газар хоорондын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсаны 60 жилийн ойг 2016 онд тэмдэглэсүгэй.

2. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах 48.0 (дөчин найман) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР