Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсаны 60 жилийн ой/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

          Дугаар 188

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн  Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Оросын Холбооны Улсын Дубна хот дахь олон улсын Засгийн газар хоорондын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсаны 60 жилийн ойг 2016 онд тэмдэглэсүгэй.

2. Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах 48.0 (дөчин найман) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                        Б.БОЛОР