- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 231-р тушаалаар 2021 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон./
МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2003 оны 6 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 130
Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний засвар ашиглалтын хугацааны жишиг норм БНбД 13-04-03-ийг 2003 оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр хавсралтаар баталсугай.
2. Энэхүү нормыг хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-т даалгасугай.
3. Батлагдсан нормын дагуу барилга, байгууламжийн ашиглалтын байдалд хийх үзлэг, шалгалтыг тогтмолжуулж, тэдгээрийн үр дүнгээр илэрсэн зөрчил доголдлыг шуурхай арилгаж байхыг барилга, байгууламж бүхий өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчид, иргэдэд даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын Барилгын дүрэм батлах тухай 1995 оны 156 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЖИГЖИД
Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2102 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A