A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ БОЛОВСРОЛЫН ТАЛААР АЛАГЧИЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

1962 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд алагчилахгүй байх явдлыг гаргаж үл болох зарчмыг баталж, хүн бүр боловсрол эзэмших эрхтэй гэж тунхагласныг санан,

боловсролын талаар алагчилах нь энэ тунхаглалд дурдсан эрхийг зөрчиж байгааг анхаарч,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага нь дүрэмдээ заасан ёсоор хүний эрхийг хаана ч сахин хамгаалах, боловсрол олох тэгш эрхээр бүх нийтийг хангахын тулд улс үндэстнүүдийн хооронд хамтын ажиллагаа тогтоохын төлөө эрмэлздэгийг анхаарч,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага нь улс гүрэн тус бүрийн боловсролын тогтолцоо нь өөр өөр байдгийг иш үндэс болгон боловсролын талаар аливаа алагчиллыг арилгах төдийгүй, энэ талаар бүх нийтийн тэгш бололцоо, тэгш харьцаатай байх явдлыг хөхиүлэн дэмжих ёстойг анхаарч,

чуулганы хэлэлцэх хэргийн 17.1.4 дэх хэсэгт тусгасан асуудлаас үүдэлтэйгээр бий болж буй боловсрол дахь алагчилах төрөл бүрийн асуудлаарх саналыг хүлээн авч,

гишүүн улсын зөвлөмжийг болон эл асуудал нь олон улсын конвенцийн асуудалд тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр аравдугаар чуулганаас гарсныг анхаарч,

1960 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энэхүү Конвенцийг батлав.

1 дүгээр зүйл

1. Энэхүү Конвенцид “алагчилах” гэсэн нэр томъёо нь боловсролын талаар эрх тэгш харьцааг устгах буюу зөрчих зорилгоор, эсхүл түүний уршгаар арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эдийн засаг буюу төрсөн байдал зэрэг шинжээр элдвээр ялгаварлах, онцлох, хязгаарлах буюу давуу тал олгохыг илэрхийлэх бөгөөд тухайлбал:

(а) хэн нэгэн буюу хэсэг хүнд аливаа шатны буюу аливаа төрлийн боловсрол олоход нь хориг тавих;

(b) хэн нэгэн буюу хэсэг хүнийг анхан шатны боловсролоор хязгаарлах;

(c) энэхүү Конвенцийн 2 дугаар зүйлд зааснаас өөр тохиолдолд хэн нэгэн буюу хэсэг хүнд зориулан тусгаарлан сургах боловсролын тогтолцоо, сургуулийг байгуулах буюу байсныг хэвээр үлдээх;

(d) хэн нэгэн буюу хэсэг хүнийг хүний нэр төрд үл нийцэх байдалд оруулах.

2. Энэхүү Конвенцид “боловсрол” гэсэн нэр томъёонд бүх төрөл, шатны боловсрол хамаарах бөгөөд боловсрол олох боломж, сургалтын түвшин, чанар, суралцах нөхцөл хаамарна.

2 дугаар зүйл

Хэрэв аливаа улсад дор дурдсаныг зөвшөөрсөн байвал энэхүү Конвенцийн 1 дүгээр зүйлд заасан утгаар алагчилсан гэж үзэхгүй:

(а) боловсрол олох, олгох боломж адил, багш нар нь мэргэжлийн чадвараар адил, байр, тоног төхөөрөмжийн чанар адил, сургалтын хөтөлбөр нь адил тохиолдолд сурагчдын хүйсээр тусгаарлан сургах тогтолцоо, сургуулийн газрыг бий болгох буюу байсныг нь хэвээр үлдээх;

(b) суралцагчдын эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчдын саналд нийцэхүйц боловсролыг олгох, сургах тогтолцоо буюу сургуульд эрх мэдэл бүхий боловсролын байгууллагаас зөвшөөрсөн буюу батласан түвшин, тухайлбал, боловсролын талаар зохих шатны тодорхой түвшинд тохирч байвал, шашин шүтлэг буюу хэлний байдлыг харгалзан, боловсролын тусгай тогтолцоо, сургуулийг бий болгох буюу байсныг нь хэвээр үлдээх;

(c) зорилгоороо аль нэг хэсэг хүнийг ялгаварлан тусгаарлахад бус, харин боловсролын талаар улсаас олгож байгаа бололцоог нэмэгдүүлж байгаа бөгөөд түүний үйл ажиллагаа нь дээр заасан зорилгод үнэнхүү тохирч, олгож байгаа боловсрол нь эрх мэдэл бүхий боловсролын байгууллагаас зөвшөөрсөн буюу батласан түвшин, тухайлбал, боловсролын талаар зохих шатны тодорхой түвшинд тохирч байвал, хувийн сургуулийг бий болгох буюу байсныг нь хэвээр үлдээх.

3 дугаар зүйл

Энэхүү Конвенцид тодорхойлсон алагчилах явдлыг устгах буюу урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү Конвенцид оролцогч улсууд дараахь үүрэг хүлээнэ:

(а) боловсролын талаар алагчилах шинж бүхий хуулийн бүх заалт, засаг захиргааны шийдвэрийг өөрчлөх, засаг захиргааны тийм дадлыг зогсоох;

(b) хэрэв шаардлагатай бол суралцагчдыг сургуульд элсүүлэх үед элдвээр алагчилах явдлыг арилгахын тулд хууль тогтоох журмаар арга хэмжээ авах;

(c) суралцаж байгаа иргэдээсээ сургалтын төлбөр авах, тэдэнд тэтгэмж болон бусад аль нэг тусламж, мөн түүнчлэн гадаадад цаашид суралцахад нь шаардлагатай зөвшөөрөл, хөнгөлөлт олгох талаар суралцагчдын сурлагын амжилт болон тэдэнд тавих шаардлагад холбогдох ялгаанаас өөр аливаа ялгааг төрийн байгууллагын зүгээс гаргахгүй байх;

(d) төрийн байгууллагаас аль нэг төрлийн тусламжийг сургуульд үзүүлэхдээ суралцагчдын аливаа тодорхой бүлэгт хамаардгийг үндэслэн аливаа хязгаарлалт хийх буюу давуу тал тогтоохгүй байх;

(e) нутаг дэвсгэр дээр нь оршин суугаа гадаадын иргэдэд өөрийн иргэдийнхээ нэгэн адил сурах бололцоог олгох.

4 дүгээр зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улсууд боловсролын талаар адил тэгш бололцоог олгох, харилцаанд дөхөм үзүүлэх хийгээд үндэсний нөхцөл байдал, зан заншилд нийцүүлэн хэрэгжүүлэх төрийн бодлого боловсруулан хөгжүүлж, амьдрал ахуйд нэвтрүүлэх үүрэгтэй:

(а) заавал эзэмших анхан шатны боловсролыг үнэ төлбөргүй болгох, дунд боловсролыг төрөл бүрийн хэлбэрээр нь бүх нийтийн хүртээл болгож, нийтээр суралцах бүх бололцоогоор хангах; дээд боловсролыг бүрэн тэгш байдлын үндсэн дээр, хүн нэг бүрийн авьяас чадварыг харгалзан нийтэд хүртээмжтэй болгох, заавал сургах тухай хуулинд заасан журмыг хангах;

(b) улсын адил шатны бүх сургуульд адил боловсрол олгох, түүний сургалтын чанар ижил байх нөхцлийг хангах;

(c) анхан шатны боловсрол олж аваагүй буюу ийм сургалтыг бүрэн дуусгаагүй хүмүүсийг боловсрох хийгээд хүн тус бүрийн авьяас чадварт зохицуулан боловсролоо үргэлжлүүлэхийг зохистой аргаар сайшаан дэмжиж, хөгжүүлж байх;

(d) мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд алагчилахгүй байх явдлыг хангах.

5 дугаар зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улсууд дараахь зүйлийн талаар тохиролцов:

(а) боловсрол бол хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд чиглэсэн байх бөгөөд бүх улс үндэстэн, арьсны болон шашин шүтлэгийн бүлгүүдийн хооронд харилцан бие биенээ ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахин хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд тус дөхөм үзүүлэх ёстой;

(b) эцэг эх, мөн зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид нь: нэгдүгээрт, улс тус бүрийнхээ хуулинд заасны дагуу хүүхдээ улсын бус боловч тусгай эрх мэдэл бүхий боловсролын байгууллагаас зөвшөөрсөн буюу батласан, хамгийн наад захын шаардлагыг хангасан бусад сургуульд сургах; хоёрдугаарт, үзэл бодлынхоо дагуу хүүхэддээ шашны буюу ёс суртахууны хүмүүжил олгох, хэн нэгэн буюу хэсэг хүнд тэдний үзэл бодолд нь нийцэхгүй шашны хүмүүжлийг тулган хүлээлгэж болохгүй;

(c) үндэсний цөөнх болох хүмүүс гэгээрлийн ажил зохиох, түүний дотор сургуулиа өөрсдөө зохион байгуулж, түүнийгээ удирдах боловсролын талаар улс бүрийн явуулж байгаа бодлогод зохицуулан өөрийн хэлээр сургалт буюу бусдад заах эрхийг олгож болох бөгөөд чингэхдээ энэ эрхээ дараахь нөхцөлд хэрэгжүүлнэ:

i/ хэрэв энэ эрхийг эдлэх нь үндэсний цөөнх болох хүмүүст нийт ард түмний соёл, хэлийг ойлгох, түүний үйл ажиллагаанд оролцоход нь саад болохгүй бөгөөд уг орны үндэсний тусгаар тогтнолд харшлахгүй бол;

ii/ тийм төрлийн сургуулиас олгох боловсролын хэмжээ нь эрх мэдэл бүхий байгууллагаас зөвшөөрсөн буюу батласан боловсролын ерөнхий түвшнээс дор биш байвал;

iii/ тийм сургуульд орох нь сайн дурын хэрэг байвал.

2. Энэхүү Конвенцид оролцогч улсууд энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан зарчмыг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байх үүрэгтэй.

6 дугаар зүйл

Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ түүнд оролцогч улсууд нь боловсролын талаар алагчилахын аливаа илрэлтэй тэмцэх, мөн түүнчлэн энэ талаар харилцан тэгш эрх, боломжоор хангах арга хэмжээг тодорхойлох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Ерөнхий бага хурлаас гаргасан зөвлөмжийг аль болохуйц бүрэн харгалзаж байх үүрэгтэй.

7 дугаар зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улсууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Ерөнхий бага хуралд тогтмол явуулах тайландаа бага хурлаар тогтоосон хугацаа, хэв журмын дагуу Конвенцийг хэрэгжүүлэх талаар авсан хууль эрхийн, засаг захиргааны болон бусад арга хэмжээний тухай, тухайлбал 4 дүгээр зүйлд дурдсан төрийн бодлогыг боловсруулан хөгжүүлэх, мөн олсон үр дүн хийгээд энэ бодлогыг аж амьдралд хэрэгжүүлэхэд тулгарсан саад бэрхшээлийн тухай мэдээлж байх ёстой.

8 дугаар зүйл

Энэхүү Конвенцид оролцогч хоёр буюу хэд хэдэн улсын хооронд түүнийг тайлбарлах буюу хэрэгжүүлэх талаар зөрөлдөөн гарч, түүнийг хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй бөгөөд зохицуулах өөр арга зам үгүй гэж үзвэл, уг зөрөлдөөнийг тэдгээрийн хүсэлтээр Олон улсын шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлнэ.

9 дүгээр зүйл

Энэхүү Конвенцид аливаа тайлбар хийж болохгүй.

10 дугаар зүйл

Хоёр буюу хэд хэдэн улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хэн нэгэн буюу хэсэг хүний эдлэх ёстой эрх нь конвенцийн үг үсэг, утга санаатай зөрчвөл энэхүү Конвенц түүнийг хөндөхгүй.

11 дүгээр зүйл

Энэхүү Конвенцийг англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн бөгөөд дөрвөн эх хувь нь адил хүчинтэй.

12 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын гишүүн улсууд үндэсний хууль тогтоомжийнхоо журмын дагуу соёрхон батлах буюу хүлээн зөвшөөрнө.

2. Соёрхон батласан буюу хүлээн зөвшөөрсөн тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Ерөнхий захиралд хадгалуулна.

13 дугаар зүйл

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага гишүүн бус боловч, Гүйцэтгэх Зөвлөлөөс нэгдэн орох урилга хүлээн авсан аливаа улс энэхүү Конвенцид нэгдэн орж болно.

2. Нэгдэн орох тухай батламж жуух бичгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд хадгалуулснаар нэгдэн орно.

14 дүгээр зүйл

Энэхүү Конвенц нь соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу нэгдэн орсон тухай гурав дахь батламж жуух бичгийг хадгалуулснаас хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болох бөгөөд энэ нь уг өдөр буюу түүнээс урьд батламж жуух бичиг, батласан буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгээ хадгалуулахаар өгсөн улсуудад хамаарна. Бусад улсын хувьд соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа энэхүү Конвенц хүчин төгөлдөр болно.

15 дугаар зүйл

Энэхүү Конвенцид оролцогч улсууд нь конвенцийн заалтыг улс орныхоо нутаг дэвсгэр дээр төдийгүй гадаад харилцааг нь хариуцдаг өөртөө захиргаагүй, асрамжийн колони болон бусад нутаг дэвсгэрт дагаж мөрдөнө. Шаардлага гарвал, дээр дурдсан нутаг дэвсгэрт энэхүү Конвенцийг дагаж мөрдөх бололцоог хангахын үүднээс Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу түүнд нэгдэн орох үедээ, эсхүл түүнээс өмнө, тэрхүү нутаг дэвсгэрийн засгийн газар буюу эрх мэдэл бүхий байгууллагатай зөвлөлдөх үүрэгтэй. Түүнчлэн энэхүү Конвенцийг ямар нутаг дэвсгэрт дагаж мөрдөх тухай Нэгдсэн Үндэстний Байгуулүлагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Ерөнхий захиралд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Энэ мэдэгдэл нь түүнийг хүлээж авснаас хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно.

16 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцид оролцогч улс бүр өөрийнхөө нэрийн өмнөөс буюу гадаад харилцааг нь хариуцдаг аливаа нутаг дэвсгэрийн нэрийн өмнөөс энэхүү Конвенцийг цуцалж болно.

2. Цуцлах тухайгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захиралд албан бичгээр мэдэгдэнэ.

3. Цуцалсан тухай баримтыг хүлээн авснаас хойш 12 сарын дараа уг цуцлалт хүчин төгөлдөр болно.

17 дугаар зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Ерөнхий захирал нь 12, 13 дугаар зүйлийн дагуу хадгалуулахаар ирүүлсэн соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу нэгдэн орсон тухай батламж жуух бичиг, түүнчлэн 15, 16 дугаар зүйлд дурдсан мэдэгдэл, цуцлалтын тухай гишүүн улсууд болон 13 дугаар зүйлд дурдсан байгууллагын болон түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улсад мэдээлж байна.

18 дугаар зүйл

1. Энэхүү Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Ерөнхий бага хурлаар хянан өөрчилж болно. Ийнхүү хянан өөрчилсөн конвенци нь зөвхөн түүнд оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр байна.

2. Хэрэв Ерөнхий бага хурлаас энэхүү Конвенцийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хянан өөрчилсөн шинэ конвенцийг баталж түүнд өөрөөр заагаагүй бол, хянан өөрчилсөн шинэ конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс энэхүү Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу нэгдэн орох явдал дуусгавар болно.

19 дүгээр зүйл

Энэхүү Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу энэхүү Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Ерөнхий захирлын хүсэлтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэнэ.

Энэхүү Конвенцийг 1960 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Парис хотноо хоёр эх хувь үйлдэж 11 дүгээр сарын чуулганаа хийсэн Ерөнхий бага хурлын дарга болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Ерөнхий захирал зурав.

Эдгээр эх хувийг Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага архивт хадгалуулахаар тушаах бөгөөд тэдгээрийн баталгаажуулсан хуулбарыг 12, 13 дугаар зүйлд заасан бүх улс мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлнэ.

Дээрх эх хувь нь Парис хотноо хуралдаж, 1960 оны арванхоёрдугаар сарын арван таванд дууссан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурлын арван нэгдүгээр чуулганаар зохих ёсоор батласан Конвенцийн жинхэнэ эх мөн болно.

Дээр дурдсаныг нотолж 1960 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энэхүү баримт бичигт гарын үсэг зурав.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
БОЛОВСРОЛЫН ТАЛААР АЛАГЧИЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурлаас 1960 оны 12 дугаар сарын 14-нд баталж, 1962 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон* Парис хотноо арван нэгдүгээр чуулган хийж 1960 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хуралдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурал,