A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2004 оны 3 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/ 

1. Барилгын норм ба дүрэм Хийн хангамж БНбД 42-01-04-ыг 2004 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр хавсралтаар баталсугай.

2. Энэхүү норм ба дүрмийг хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/, норм ба дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газар /Б.Батбаатар/-т тус гус даалгасугай.

3. Тус нормд тусгагдсан ОХУ-ын ГОСТ-уудыг өөрийн орны нөхцөлд тохируулан шинэчлэх ажлыг 2004 онд багтаан батлуулан мөрдүүлэхийг Түлш, эрчим хүчний ерөнхий газар /Т.Энхтайван/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Норм, дүрэм батлах тухай Дэд бүтцийн сайдын 2001 оны 343 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2004 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2446 дугаарт бүртгэв.