


МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН
САЙДЫН ТУШААЛ
2004 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 130 Улаанбаатар хотХОТ ТОСГОНЫ ТӨЛӨВЛӨЛТ, БАРИЛГАЖИЛТЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийг хавсралтаар баталж, 2004 оны 7 дугаар сарын 1-нээс зураг төсөл, хайгуулын ажилд мөрдсүгэй.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилгын яамны 1979 оны 50 тоот тушаалаар батлагдсан “Хот суурин газрын барилгажилт, төлөвлөлт” БНбД II-60-79-г хүчингүй болсонд тооцсугай.
З.Энэхүү норм дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-д үүрэг болгосугай.
САЙД Б.ЖИГЖИД
Улсын нэгдсэн бүртгэлийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2477 дугаарт бүртгэв.
