- Нүүр
- Сайдын тушаал
- Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх тухай (Сайдын 2022 оны А/23-р тушаалаар хүчингүй болсон)
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 64
Улаанбаатар хот
Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх тухай
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1.Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалт-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү техникийн зохицуулалтаар тогтоосон, үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангасан согтууруулах ундаа импортоор нийлүүлж байхыг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт үүрэг болгож 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.ЭРДЭНЭБАТ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар А/23
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болсонд тооцох тухай
Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
Гадаад улсаас импортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтоосон техникийн зохицуулалтыг Засгийн газар батлахаар заасан тул Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн "Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх тухай" 64 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсцугай.
САЙД З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A