Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2013-А/79/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар A/87                                    

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2013-А/79/

Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.3 дахь хэсэг, Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолын 1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсрол, шинжпэх ухааны сайдын 2013 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Оюутан элсүүлэх журам"-д дор дурдсан нэмэлт оруулсугай.

1.1/ 1.12 дахь заалтын ”элсэгч” гэсний дараа “монгол хэл, бичгийн шалгалт болон” гэж,”ХОЁР” гэсний дараа “Элсэлтийн гэж, 2.1 дэх заалтын “иргэн” гэсний дараа “монгол хэл, бичгийн мэдлэг, чадварын шалгалт болон” гэж, 2.1 дэх заалтын “бүхий” гэсний дараа “Элсэлтийн” гэж, 1.2.4 дэх заалтын “...гадна” гэсний дараа “нарийвчилсан..” “гэж, 2.2 дахь заалтад “Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх иргэн заавал өгнө.” гэсэн өгүүлбэр, 2.2 дахь заалтын “Ерөнхий” гэсний өмнө “Элсэлтийн” гэж, 2.3 заалтын “Ерөнхий” гэсний өмнө “Элсэлтийн” гэж, 2.5 заалтын “Ерөнхий” гэсний өмнө “Элсэлтийн” гэж, 2.6 дахь заалтын “заасан” гэсний дараа “элсэлтийн” гэж, 3.3 дахь заалтын “Мэргэжлийн онцлог” гэсний өмнө “”Элсэгч нь” гэж, “ТАВ. СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН, ХЭЛ ШИНЖЛЭЛ, УРАН ЗОХИОЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ЭЛСЭГЧДЭЭС АВАХ МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАПГАПТ. гэсэн бүлэг

1.2/ 5.1 Их сургууль, дээд сургууль, коллежид сурган хүмүүжүүлэх ухаан, хэл шинжлэл, уран зохиол, сэтгүүл зүйн мэргэжлийн чиглэлээр элсэгчид нь монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтаас гадна монгол хэл, бичиг, уран зохиолын ур чадварын нарийвчилсан шалгалт заавал өгнө.

1.3/ 5.2 Нарийвчилсан шалгалтыг тухайн их сургууль, дээд сургууль коллеж нь бие даан зохион байгуулна. Сургууль нарийвчилсан шалгалтыг энэхүү журмын 1.5.2- т заасан шалгуурт нэмж оруулна.

1.4/ 5.3 Нарийвчилсан шалгалт нь дараах агуулгыг багтаасан байна:

-монгол хэл, бичгийн найруулга зүй ( эссэ)

-Уран зохиол (өөрийн зохиосон шүлэг, өгүүлэлийг танилцуулах, телевизийн киноны зохиол, хүүхэлдэйн киноны эх зохиолын төлөвлөгөө, санаа гаргах, бичсэн зохиол зэргийн аль нэг нь)

-Монголын түүх    

-Монгол бичиг

-Ярилцлага (өөрийгөө яруу тод илэрхийлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах зэрэг)

2..Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны ”Журам шинэчлэн батлах тухай” А/79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 1.11 дэх заалтын “тогтоож болно” гэснийг “жил бүр тогтооно” гэж, 1.12 дахь заалтын Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 1.11-д заасны дагуу үндэсний хэмжээний босго оноо тогтоосон бол түүнийг харгалзан сургуулийн оноог тогтооно.” гэсэн өгүүлбэрийг “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үндэсний хэмжээний босго оноог харгалзан сургуулийн оноог тогтооно.“ гэж, 1.2.4 дэх заалтын “шалгуулагч” гэснийг “шалгуулагчаас” гэж, 2.4 дэх заалтын "ерөнхий шалгалтыг” гэснийг “элсэлтиин ерөнхий шалгалтыг” гэж, 2.5 дахь заалтын “ 2 жил 5 сарын” гэснийг “2 жил 6 сарын” гэж, 2.6 дахь заалтын “12 сарын” гэснийг “6 сарын” гэж, 4.1 дэх заалтын “шалгуулагчийн” гэснийг “элсэгчийн” гэж , ТАВ. ОЮУТНААР ЭЛСЭХ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ” гэснийг “ЗУРГАА. ОЮУТНААР ЭЛСЭХ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ” гэж ,” 5.1” гэснийг “6.1” гэж, “5.2” гэснийг “6.2” гэж, “5.2.1” гэснийг “6.2.1” гэж тус тус өөрчилсүгэй.

3.Боловсрол,  шинжлэх ухааны сайдын 2013 оны ”Журам шинэчлэн батлах тухай” А/79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.1 дэх заалтын “элсэгчийн” гэснийг хассугай.

4.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Дүрэмд нэмэлт оруулах тухай” А/78 дугаар тушаалын 1 дүгээр заалтын 2.2.10-ийн “ж” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                         Л.ГАНТӨМӨР