Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/138,А/131

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Энхболд/, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1999 оны 73 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН                                                                       ХУУЛЬ ЗҮЙН САЙД

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                                                                                                                                          

                   

Ц.ОЮУНБААТАР                                                                                                     Д.ДОРЛИГЖАВ