A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 05 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж;

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн

4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны хуралдааны

танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, гишүүдэд Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Номынбаясгалан оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэх заалтад "Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд."; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад "Санхүүгийн зохицуулах хорооноос "холбогдох этгээд" гэж тодорхойлсон бусад этгээд." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн "... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.", Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;" гэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл нь нэг нийлмэл өгүүлбэр буюу хоёр энгийн өгүүлбэрээс бүрдэж, эдгээрийг "бөгөөд" гэх холбоосоор холбожээ. Эхний утга санаа болох "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага" гэдгийг тодорхойлон баталсан хэм хэмжээ бол хоёр дахь утга санаа болох "хууль тогтоох эрх мэдэл Улсын Их Хуралд хадгалагдаж", өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарах хууль батлах, нэмэлт оруулах асуудлыг гагцхүү чуулганаар хэрэгжүүлдэг тул "Шилжүүлж үл болох эрх" гэж үздэг. Үндсэн хуулийн бичвэрт, Улсын Их Хурлын "Бүрэн эрх", "Онцгой бүрэн эрх" гэх утга санааг бий болгож, Улсын Их Хурал шаардлагатай тохиолдолд зөвхөн өөрийн бүрэн эрхэд л хамаарах асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлж болохоос биш, онцгой бүрэн эрхээ шилжүүлэх талаар тусгагдаагүй. Эндээс, "Хууль бүтээх эрх", "Хууль тогтоох эрх", "Хууль тогтоох бүрэн эрх", "Хууль хэвлэх эрх" гэх ойлголтуудыг бий болгох юм. Тийм ч учраас, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх" утга санааг баталгаажуулж, хууль хэвлэх эрх бусад хуулиар хэрэгждэг. Тэгвэл хууль тогтоогч хуульд нэр томьёоны тодорхойлолтыг хэрхэн хийж буйгаас хамааран "Хуульчилсан тайлбар" буюу "Тайлбар" гэх хэлбэрт хувааж болох бөгөөд тэрхүү хуульчилсан тайлбар нь хууль болохынхоо хувьд, (1) Үндсэн тогтолцооныхоо суурь зарчимд захирагдмал, "(2) Хуульд хараат, (3) Тайлбарын хамрах хүрээ хуулийн зорилготой давхцсан," байх ёстой. Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд /4.1.30.е/, 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан Банкны тухай хуульд /3.1.2.ж/ агуулга төсөөтэй "Санхүүгийн зохицуулах хорооноос, эсхүл Монгол банк "холбогдох этгээд" гэж тодорхойлсон, эсхүл үзсэн бусад этгээд" гэх заалт хүчин төгөлдөр үйлчилж, Үндсэн хуульд тусгагдаагүй үзэл санаа буюу хууль тогтоох эрх мэдлийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкинд шилжүүлэн "Үндсэн хуулийн зөрчил"-ийг үүсгэжээ. Учир нь хууль тогтоогч Банкны тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар "Холбогдох этгээд" гэдэгт хэнийг багтаах вэ? гэдгийг жагсааж өгсөн ч тэрхүү жагсаалтад "Нэмэлт хийх" эрхийг Монголбанкинд олгож, харин Санхүүгийн зохицуулах хороонд "Холбогдох этгээд"-ийг өөрийн үзэмжээр тодорхойлох субъектив эрх бий болгожээ. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хүрээ, хязгаарын дотор, ямар шалгуур, шалтгааныг үндэслэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн "холбогдох этгээд"-ийн жагсаалтыг өргөтгөх эсэхийг субъект тус бүрээр нэг бүрчлэн тогтоох уу? гэдгийг хуульчлан тогтоогүй байж, жагсаалтад нэмэлт хийж өргөтгөх эрхийг шууд шилжүүлж байгаа нь хууль тогтоох эрх мэдэлд халдаж байна. Энэ нь хуулийн зорилго Үндсэн хуулийн зорилгод харшилж буйг харуулав.

Б. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг /1992-2015/ судлахад, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд /5 удаа/, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад /6 удаа/ холбогдох дүгнэлт, тогтоол тус тус байна. Эдгээр шийдвэрт "Хууль тогтоох эрхийг бусдад шилжүүлэх нь үндсэн хуулийн зөрчил" гэсэн зарчмын шинжтэй нэгдмэл байр суурь тогтоожээ. Мөн энэ мэдээллийн агуулгатай төсөөтэй буюу Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т хамаарах Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар дүгнэлт байх бөгөөд энэхүү шийдвэрийн үндэслэх, дүгнэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх буюу "Хууль тогтоох эрх мэдэл"-д халдсан, шилжүүлсэн эсэх талаар шийдвэр гаргаагүй байна. Тиймээс энэ мэдээллийн агуулга өөр тул урьд гаргасан Цэцийн дүгнэлт хүчинтэй гэх үндэслэлээр "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах", "Мэдээлэл буцаах" боломжгүй юм.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12.ж дэх заалтад "Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд" гэж, Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад "Санхүүгийн зохицуулах хорооноос "холбогдох этгээд" гэж тодорхойлсон бусад этгээд" гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн "... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.", Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах", гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл санааны дагуу Банкны тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг батлан гаргасан болно. Нийгмийн харилцаа улам бүр өргөжин, хурдтай өөрчлөгдөж байгааг түргэн оновчтой мэдэрч, улс орны эдийн засаг, банк, санхүү, бизнесийн салбарын аливаа асуудлыг уян хатан, шуурхай шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурлаас Засгийн газар, бусад этгээдэд тодорхой асуудлаар, тодорхой хязгаарын хүрээнд зөвхөн хуулиар эрх олгодог. Харин Үндсэн хууль, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлсон хэм хэмжээ, хүний эрх чөлөө, сонгууль, мөнгөний бодлого, олон улсын гэрээ зэрэг асуудлаар уг эрхийг олгодоггүй.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд "бусад холбогдох этгээд"-ийг тодорхойлох эрхийг хуулиар олгосон нь Улсын Их Хурлаас байгуулагддаг, ажлаа шууд Улсын Их Хуралд шууд хариуцан тайлагнадаг, Монгол Улсын банк, санхүү, үнэт цаасны зах зээл, эдгээр салбарын үйл ажиллагаанд төрийн болон мэргэжлийн хяналт тавих, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудынх нь хувьд тэдэнд "бусад холбогдох этгээд"-ийг тодорхойлохыг зөвшөөрөх хүрээнд зохицуулагдсан асуудал юм.

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг. Энэ үүргийг биелүүлэхэд төрийн байгууллага бүр тодорхой чиг үүрэгтэйгээр байгуулагддаг бөгөөд гаргаж байгаа эрх зүйн акт нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой. Хэрэв Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргавал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлйин 19.2.11 дэх заалтын дагуу Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо уг эрх зүйн актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах эрхтэй.

2. "Холбогдох этгээд" гэсэн нэр томьёог Банкны тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиас гадна хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд мөн хэрэглэсэн байдаг. Компанийн тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд "нэгдмэл сонирхолтой этгээд" гэсэн нэр томьёог "холбогдох этгээд"-тэй адил зорилгоор оруулж тодорхойлжээ.

Банк, санхүү, үнэт цаасны зах зээл нь төрөөс мэргэжлийн онцгой хяналт, зохицуулалт шаарддаг учраас банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрсдэлээс байнга урьдчилан сэргийлэх зорилгоор уг ойлголтыг байж болох бүхий л хүрээг хамарч тодорхойлох нь холбогдох этгээдийн гинжин холбоог тогтоох, банк, санхүүгийн зах зээлд томоохон хувьцаа эзэмшигч, удирдлагуудын ашиг сонирхлыг хязгаарлах, сонирхлын зөрчлийг зохицуулах, холбогдох этгээдийн хооронд үнэт цаасны арилжааны үнэ ханшид зохиомлоор нөлөөлөх зэргийг хязгаарлах, улмаар эрх зүйн зохицуулалтын аливаа хийдэл гаргахгүй байх боломжийг олгож байгаа болно.

Холбогдох этгээд гэдэгт ямар субъектийг тооцох, шинж, агуулгын хувьд хэн байх зэргийг Үнэт цаасны зах зээлийн тухай, Банкны тухай хуульд зааснаас гадна хяналт шалгалтын зорилгоор зохицуулагч байгууллага тодорхойлох эрхтэй байхаар хуульчилсан нь уг зах зээлийн хурдтай өөрчлөлт, онцлогийг харгалзан үзсэн явдал бөгөөд түүнд оролцогч талуудыг зөв тогтоосноор тэдгээрийн харилцан хамаарлыг гаргах чухал ач холбогдолтой байдаг. Үүнийг хуулиар бүрэн зохицуулах бололцоо бага байдаг тул санхүүгийн зах зээлийг зохицуулж буй зохицуулагч байгууллага өөрийн дүрэм, журмаар зохицуулах шаардлага гардаг.

2010 онд баталсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Базелийн хорооны "Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим"-д тулгуурлан боловсруулсан билээ. Тус хороог 1974 онд Бельги, Канад, Герман, Итали, Япон, Голланд, Швед, Швейцар, Их Британи, Америк зэрэг 10 гаруй улс хамтран байгуулсан бөгөөд эдүгээ нийт 27 орны гишүүнчлэлтэй боловч тогтоосон зарчим, бусад стандартыг нь дэлхийн 100-аад улс сайн дурын үндсэн дээр нэгдэж, хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлаад байгаа олон улсын байгууллага юм.

"Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим" нь банкны хяналт шалгалтыг зохистой хэрэгжүүлэхэд шаардлагатай, нийтлэг хэрэглэгдэх суурь хэм хэмжээнээс бүрддэг. Үндсэн зарчмуудыг дээр дурдсанчлан дэлхийн ихэнх орнууд хэрэгжүүлэхийг зорьдог бөгөөд дотоодын болон олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулахаас гадна хяналт шалгалтын үр дүнг сайжруулах үндэслэл болно.

Тус зарчмын 11-д "Холбогдох этгээдийн эрсдэл: Холбогдох этгээдтэй холбоотой санхүүгийн үүргээс (тэнцэл дээр болон т энцлийн гадуурх) учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор хянан шалгагч нар банкнаас'холбогдох этгээдэд зээл олгоход учирч болзошгүй эрсдэлийг тогтоох, түүнээс сэргийлэх, учирсан алдагдлыг холбогдох хэм хэмжээний дагуу тэнцлээс хасах талаар тавигдах шаардлагуудыг тогтоох нь зүйтэй." гэж заасан байдаг.

Олон улсын туршлагаас харахад ихэнх улс орнууд "холбогдох этгээд"-ийн хүрээг Холдингийн тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай зэрэг төрөлжсөн хуульдаа нарийвчлан тогтоосон байдаг бөгөөд ингэхдээ олон улсын нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандартад заасан тодорхойлолтыг ашиглаж байна.

Монгол Улс олон улсын аудитын болон нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг албан ёсоор мөрдөж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад "аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх" шаардлага тавьдаг бол Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Аудитын үйл ажиллагаанд аудитын олон улсын стандартыг мөрдөнө" гэж заасан байдаг.

Эдгээр стандарт тус бүрт "холбогдох этгээд" гэсэн ойлголтод тодорхойлолт өгсөн бөгөөд түүнд нийцүүлэн Банкны тухай хуульд "холбогдох этгээд"-ийн хүрээг тогтоосон билээ.

Банкны тухай хуулийг бүхэлд нь авч үзвэл "холбогдох этгээд"-тэй холбоотой зохицуулалт үндсэн 2 бүлэг асуудлыг хамарч байгаа. Үүнд:

1/Банкны тухай хуулийн 17 дугаар зүйл - Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалттай холбоотой бүлэг харилцаа /нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээл, баталгаа, батлан даалтын нийлбэр дүнд хязгаарлалт тогтоох

асуудал/;

2/Мөн хуулийн 36 дугаар зүйл - банкны хувьцаа эзэмшигч дангаар болон холбогдох этгээдтэй хамтран нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон үед тэдгээрийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хязгаарлахтай холбоотой бүлэг харилцаа.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хувьд дараах асуудлыг хамарч байгаа. Үүнд:

1 /Хуулийн 10 дугаар зүйл - үнэт цаас гаргагчийн танилцуулгад холбогдох этгээдийн талаар тусгах шаардлага;

2/Хуулийн 22 дугаар зүйл - Компанийн хувьцааг худалдан авах санал гаргахад компанийн хувьцаа эзэмшигч, хяналтын багц эзэмшигч, тэдгээрийн холбогдох этгээдэд тавих шаардлага;

З/Хуулийн 53 дугаар зүйл - холбогдох этгээд нь зохицуулалттай этгээдийн аудитороор ажиллахыг хориглох тухай асуудал;

4/Хуулийн 56 дугаар зүйл - үнэт цаас гаргагч нь холбогдох этгээдийн мэдээллийг нийтэд мэдээлэх тухай зохицуулалт.

Дээр дурдсан бүлэг зохицуулалт нь Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын талаар эдгээр хуулиудад орсон хэм хэмжээг хэрэглэх, тухайн этгээдийн өмчлөл хэт монополь байдалтай болж, салбарын өрсөлдөөнийг хязгаарлахаас сэргийлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах, мэдээллийг нийтэд ил тод болгох зэрэг шаардлагыг хангасан байх, ингэснээр тухайн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг бий болгох, нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцагч, иргэдийн эрх ашиг хохирохоос сэргийлэх суурь үндэслэл болж байгаа юм.

Иймд Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Банк, санхүү, үнэт цаасны зах зээл нь төрөөс мэргэжлийн онцгой хяналт, зохицуулалт шаарддаг учраас тухайн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, үнэт цаасны зах зээлийн хурдацтай хөгжил, өөрчлөлт, онцлогийг харгалзан үнэт цаасны зах зээлийн оролцогч, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авах зорилгоор хянан зохицуулагч байгууллагад тодорхой эрх олгож болохоор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн банк, санхүүгийн салбарын хяналт, шалгалтын үндсэн зарчмуудад тусгасан байдаг бөгөөд дээрх зарчим болон олон улсын стандартуудыг манай улсын банк, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа удирдлага болгохоор холбогдох хууль тогтоомжид тусгасан гэж үзэхээр байна.

2. Улс орны эдийн засагт банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх онцгой чиг үүрэг, олон улсын банк, санхүүгийн салбарын тогтолцооны харилцан нягт уялдаатай байдал зэргийг харгалзан Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад зааснаар хянан зохицуулах эрх бүхий байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд "холбогдох этгээд"-ийг тодорхойлох эрх олгож хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн "... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.", Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;" гэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээргүй байна.

3. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь Улсын Их Хурлаас байгуулагддаг, ажлаа Улсын Их Хуралд шууд хариуцан тайлагнадаг байгууллага бөгөөд хэрэв эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргавал Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар хууль зөрчсөн шийдвэрийг Улсын Их Хурал өөрөө хүчингүй болгох эрхтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж дэх заалтад "Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд."; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад "Санхүүгийн зохицуулах хорооноос "холбогдох этгээд" гэж тодорхойлсон бусад этгээд." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн "... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.", Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;" гэх заалтыг тус тус зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ П.ОЧИРБАТ

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

2016 оны 05 дугаар сарын 4-ний өдөр                                             Дугаар 06                                   Улаанбаатар хот                                                                                 
      
      Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж; 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 

4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх

    маргааныг  хянан шийдвэрлэсэн тухай

 Үндсэн хуулийн цэцийн хуралдааны хуралдааны

                                                                                                                  танхим 12.00 цаг

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, гишүүдэд Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Номынбаясгалан оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Банкны тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1.2.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэх заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

 “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл нь нэг нийлмэл өгүүлбэр буюу хоёр энгийн өгүүлбэрээс бүрдэж, эдгээрийг “бөгөөд” гэх холбоосоор холбожээ. Эхний утга санаа болох “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага” гэдгийг тодорхойлон баталсан хэм хэмжээ бол хоёр дахь утга санаа болох “хууль тогтоох эрх мэдэл Улсын Их Хуралд хадгалагдаж”, өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарах хууль батлах, нэмэлт оруулах асуудлыг гагцхүү чуулганаар хэрэгжүүлдэг тул “Шилжүүлж үл болох эрх” гэж үздэг. Үндсэн хуулийн бичвэрт, Улсын Их Хурлын “Бүрэн эрх”, “Онцгой бүрэн эрх” гэх утга санааг бий болгож, Улсын Их Хурал шаардлагатай тохиолдолд зөвхөн өөрийн бүрэн эрхэд л хамаарах асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлж болохоос биш, онцгой бүрэн эрхээ шилжүүлэх талаар тусгагдаагүй. Эндээс, “Хууль бүтээх эрх”, “Хууль тогтоох эрх”,  “Хууль тогтоох бүрэн эрх”, “Хууль хэвлэх эрх” гэх ойлголтуудыг бий болгох юм. Тийм ч учраас, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх” утга санааг баталгаажуулж, хууль хэвлэх эрх бусад хуулиар хэрэгждэг. Тэгвэл хууль тогтоогч хуульд нэр томьёоны тодорхойлолтыг хэрхэн хийж буйгаас хамааран “Хуульчилсан тайлбар” буюу “Тайлбар” гэх хэлбэрт хувааж болох бөгөөд тэрхүү хуульчилсан тайлбар нь хууль болохынхоо хувьд, (1) Үндсэн тогтолцооныхоо суурь зарчимд захирагдмал, “(2) Хуульд хараат, (3) Тайлбарын хамрах хүрээ хуулийн зорилготой давхцсан,” байх ёстой. Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд /4.1.30.е/, 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан Банкны тухай хуульд /3.1.2.ж/ агуулга төсөөтэй “Санхүүгийн зохицуулах хорооноос, эсхүл Монгол банк “холбогдох этгээд” гэж тодорхойлсон, эсхүл үзсэн бусад этгээд” гэх заалт хүчин төгөлдөр үйлчилж, Үндсэн хуульд тусгагдаагүй үзэл санаа буюу хууль тогтоох эрх мэдлийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкинд шилжүүлэн “Үндсэн хуулийн зөрчил”-ийг үүсгэжээ. Учир нь хууль тогтоогч Банкны тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар “Холбогдох этгээд” гэдэгт хэнийг багтаах вэ? гэдгийг жагсааж өгсөн ч тэрхүү жагсаалтад “Нэмэлт хийх” эрхийг Монголбанкинд олгож, харин Санхүүгийн зохицуулах хороонд “Холбогдох этгээд”-ийг өөрийн үзэмжээр тодорхойлох субъектив эрх бий болгожээ. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хүрээ, хязгаарын дотор, ямар шалгуур, шалтгааныг үндэслэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн “холбогдох этгээд”-ийн жагсаалтыг өргөтгөх эсэхийг субъект тус бүрээр нэг бүрчлэн тогтоох уу? гэдгийг хуульчлан тогтоогүй байж, жагсаалтад нэмэлт хийж өргөтгөх эрхийг шууд шилжүүлж байгаа нь хууль тогтоох эрх мэдэлд халдаж байна. Энэ нь хуулийн зорилго Үндсэн хуулийн зорилгод харшилж буйг харуулав.

            Б. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг /1992-2015/ судлахад, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд /5 удаа/, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад /6 удаа/ холбогдох дүгнэлт, тогтоол тус тус байна. Эдгээр шийдвэрт “Хууль тогтоох эрхийг бусдад шилжүүлэх нь үндсэн хуулийн зөрчил” гэсэн зарчмын шинжтэй нэгдмэл байр суурь тогтоожээ. Мөн энэ мэдээллийн агуулгатай төсөөтэй буюу Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т хамаарах Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар дүгнэлт байх бөгөөд энэхүү шийдвэрийн үндэслэх, дүгнэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх буюу “Хууль тогтоох эрх мэдэл”-д халдсан, шилжүүлсэн эсэх талаар шийдвэр гаргаагүй байна. Тиймээс энэ мэдээллийн агуулга өөр тул урьд гаргасан Цэцийн дүгнэлт хүчинтэй гэх үндэслэлээр “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах”, “Мэдээлэл буцаах” боломжгүй юм.

            Иймд Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.12.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд” гэж, Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох  этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд” гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах”, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 39 дүгээр захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 “1. Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл санааны дагуу Банкны тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг батлан гаргасан болно. Нийгмийн харилцаа улам бүр өргөжин, хурдтай өөрчлөгдөж байгааг түргэн оновчтой мэдэрч, улс орны эдийн засаг, банк, санхүү, бизнесийн салбарын аливаа асуудлыг уян хатан, шуурхай шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурлаас Засгийн газар, бусад этгээдэд тодорхой асуудлаар, тодорхой хязгаарын хүрээнд зөвхөн хуулиар эрх олгодог. Харин Үндсэн хууль, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлсон хэм хэмжээ, хүний эрх чөлөө, сонгууль, мөнгөний бодлого, олон улсын гэрээ зэрэг асуудлаар уг эрхийг олгодоггүй.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд “бусад холбогдох этгээд”-ийг тодорхойлох эрхийг хуулиар олгосон нь Улсын Их Хурлаас байгуулагддаг, ажлаа шууд Улсын Их Хуралд шууд хариуцан тайлагнадаг, Монгол Улсын банк, санхүү, үнэт цаасны зах зээл, эдгээр салбарын үйл ажиллагаанд төрийн болон мэргэжлийн хяналт тавих, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудынх нь хувьд тэдэнд “бусад холбогдох этгээд”-ийг тодорхойлохыг зөвшөөрөх хүрээнд зохицуулагдсан асуудал юм.

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцдаг. Энэ үүргийг биелүүлэхэд төрийн байгууллага бүр тодорхой чиг үүрэгтэйгээр байгуулагддаг бөгөөд гаргаж байгаа эрх зүйн акт нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой. Хэрэв Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргавал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлйин 19.2.11 дэх заалтын дагуу Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо уг эрх зүйн актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах эрхтэй.

2. “Холбогдох этгээд” гэсэн нэр томьёог Банкны тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиас гадна хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд мөн хэрэглэсэн байдаг. Компанийн тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд “нэгдмэл сонирхолтой этгээд” гэсэн нэр томьёог  “холбогдох этгээд”-тэй адил зорилгоор оруулж тодорхойлжээ.

Банк, санхүү, үнэт цаасны зах зээл нь төрөөс мэргэжлийн онцгой хяналт, зохицуулалт шаарддаг учраас банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрсдэлээс байнга урьдчилан сэргийлэх зорилгоор уг ойлголтыг байж болох бүхий л хүрээг хамарч тодорхойлох нь холбогдох этгээдийн гинжин холбоог тогтоох, банк, санхүүгийн зах зээлд томоохон хувьцаа эзэмшигч, удирдлагуудын ашиг сонирхлыг хязгаарлах, сонирхлын зөрчлийг зохицуулах, холбогдох этгээдийн хооронд үнэт цаасны арилжааны үнэ ханшид зохиомлоор нөлөөлөх зэргийг хязгаарлах, улмаар эрх зүйн зохицуулалтын аливаа хийдэл гаргахгүй байх боломжийг олгож байгаа болно.

Холбогдох этгээд гэдэгт ямар субъектийг тооцох, шинж, агуулгын хувьд хэн байх зэргийг Үнэт цаасны зах зээлийн тухай, Банкны тухай хуульд зааснаас гадна хяналт шалгалтын зорилгоор зохицуулагч байгууллага тодорхойлох эрхтэй байхаар хуульчилсан нь уг зах зээлийн хурдтай өөрчлөлт, онцлогийг харгалзан үзсэн явдал бөгөөд түүнд оролцогч талуудыг зөв тогтоосноор тэдгээрийн харилцан хамаарлыг гаргах чухал ач холбогдолтой байдаг. Үүнийг хуулиар бүрэн зохицуулах бололцоо бага байдаг тул санхүүгийн зах зээлийг зохицуулж буй зохицуулагч байгууллага өөрийн дүрэм, журмаар зохицуулах шаардлага гардаг.

2010 онд баталсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Базелийн хорооны “Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим”-д тулгуурлан боловсруулсан билээ. Тус хороог 1974 онд Бельги, Канад, Герман, Итали, Япон, Голланд, Швед, Швейцар, Их Британи, Америк зэрэг 10 гаруй улс хамтран байгуулсан бөгөөд эдүгээ нийт 27 орны гишүүнчлэлтэй боловч тогтоосон зарчим, бусад стандартыг нь дэлхийн 100-аад улс сайн дурын үндсэн дээр нэгдэж, хэрэгжүүлэхээ албан ёсоор зарлаад байгаа олон улсын байгууллага юм.

“Банкны үр ашигтай хяналт шалгалтын үндсэн зарчим” нь банкны хяналт шалгалтыг зохистой хэрэгжүүлэхэд шаардлагатай, нийтлэг хэрэглэгдэх суурь хэм хэмжээнээс бүрддэг. Үндсэн зарчмуудыг дээр дурдсанчлан дэлхийн ихэнх орнууд хэрэгжүүлэхийг зорьдог бөгөөд дотоодын болон олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулахаас гадна хяналт шалгалтын үр дүнг сайжруулах үндэслэл болно.

Тус зарчмын 11-д “Холбогдох этгээдийн эрсдэл: Холбогдох этгээдтэй холбоотой санхүүгийн үүргээс (тэнцэл дээр болон т энцлийн гадуурх) учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор хянан шалгагч нар банкнаас'холбогдох этгээдэд зээл олгоход учирч болзошгүй эрсдэлийг тогтоох, түүнээс сэргийлэх, учирсан алдагдлыг холбогдох хэм хэмжээний дагуу тэнцлээс хасах талаар тавигдах шаардлагуудыг тогтоох нь зүйтэй.” гэж заасан байдаг.

Олон улсын туршлагаас харахад ихэнх улс орнууд “холбогдох этгээд”-ийн хүрээг Холдингийн тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай зэрэг төрөлжсөн хуульдаа нарийвчлан тогтоосон байдаг бөгөөд ингэхдээ олон улсын нягтлан бодох бүртгэлийн болон аудитын стандартад заасан тодорхойлолтыг ашиглаж байна.

Монгол Улс олон улсын аудитын болон нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг албан ёсоор мөрдөж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх” шаардлага тавьдаг бол Аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Аудитын үйл ажиллагаанд аудитын олон улсын стандартыг мөрдөнө” гэж заасан байдаг.

Эдгээр стандарт тус бүрт “холбогдох этгээд” гэсэн ойлголтод тодорхойлолт өгсөн бөгөөд түүнд нийцүүлэн Банкны тухай хуульд “холбогдох этгээд”-ийн хүрээг тогтоосон билээ.

Банкны тухай хуулийг бүхэлд нь авч үзвэл “холбогдох этгээд”-тэй холбоотой зохицуулалт үндсэн 2 бүлэг асуудлыг хамарч байгаа. Үүнд:

1/Банкны тухай хуулийн 17 дугаар зүйл - Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалттай холбоотой бүлэг харилцаа /нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээл, баталгаа, батлан даалтын нийлбэр дүнд хязгаарлалт тогтоох

асуудал/;

2/Мөн хуулийн 36 дугаар зүйл - банкны хувьцаа эзэмшигч дангаар болон холбогдох этгээдтэй хамтран нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон үед тэдгээрийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг хязгаарлахтай холбоотой бүлэг харилцаа.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хувьд дараах асуудлыг хамарч байгаа. Үүнд:

1 /Хуулийн 10 дугаар зүйл - үнэт цаас гаргагчийн танилцуулгад холбогдох этгээдийн талаар тусгах шаардлага;

2/Хуулийн 22 дугаар зүйл - Компанийн хувьцааг худалдан авах санал гаргахад компанийн хувьцаа эзэмшигч, хяналтын багц эзэмшигч, тэдгээрийн холбогдох этгээдэд тавих шаардлага;

З/Хуулийн 53 дугаар зүйл - холбогдох этгээд нь зохицуулалттай этгээдийн аудитороор ажиллахыг хориглох тухай асуудал;

4/Хуулийн 56 дугаар зүйл - үнэт цаас гаргагч нь холбогдох этгээдийн мэдээллийг нийтэд мэдээлэх тухай зохицуулалт.

Дээр дурдсан бүлэг зохицуулалт нь Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын талаар эдгээр хуулиудад орсон хэм хэмжээг хэрэглэх, тухайн этгээдийн өмчлөл хэт монополь байдалтай болж, салбарын өрсөлдөөнийг хязгаарлахаас сэргийлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах, мэдээллийг нийтэд ил тод болгох зэрэг шаардлагыг хангасан байх, ингэснээр тухайн зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг бий болгох, нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцагч, иргэдийн эрх ашиг хохирохоос сэргийлэх суурь үндэслэл болж байгаа юм.

Иймд Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна.

                                                                                                                            ҮНДЭСЛЭЛ:

1. Банк, санхүү, үнэт цаасны зах зээл нь төрөөс мэргэжлийн онцгой хяналт, зохицуулалт шаарддаг учраас тухайн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, үнэт цаасны зах зээлийн хурдацтай хөгжил, өөрчлөлт, онцлогийг харгалзан үнэт цаасны зах зээлийн оролцогч, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авах зорилгоор хянан зохицуулагч байгууллагад тодорхой эрх олгож болохоор олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн банк, санхүүгийн салбарын хяналт, шалгалтын үндсэн зарчмуудад тусгасан байдаг бөгөөд дээрх зарчим болон олон улсын стандартуудыг манай улсын банк, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа удирдлага болгохоор холбогдох хууль тогтоомжид тусгасан гэж үзэхээр байна.

2. Улс орны эдийн засагт банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх онцгой чиг үүрэг, олон улсын банк, санхүүгийн салбарын тогтолцооны харилцан нягт уялдаатай байдал зэргийг харгалзан Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.ж; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад зааснаар хянан зохицуулах эрх бүхий байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд "холбогдох этгээд"-ийг тодорхойлох эрх олгож хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээргүй байна.

3. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь Улсын Их Хурлаас байгуулагддаг, ажлаа Улсын Их Хуралд шууд хариуцан тайлагнадаг байгууллага бөгөөд хэрэв эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргавал Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар хууль зөрчсөн шийдвэрийг Улсын Их Хурал өөрөө хүчингүй болгох эрхтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

            1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.2.ж дэх заалтад “Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээд.”; Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30.е дэх заалтад “Санхүүгийн зохицуулах хорооноос “холбогдох этгээд” гэж тодорхойлсон бусад этгээд.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэх заалтыг тус тус зөрчөөгүй байна.