A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. "Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам", "Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журам"-ын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Доржханд)-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (П.Билгүүн)-т даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 128 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД М.ЗОРИГТ